2022-2023 оны улирлын ХӨЛБӨМБӨГ болон ФУТЗАЛЫН ХУВААРЬ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 30

Шинэ улирал бүрийн өмнө төлөвлөгөөт календарийг Монголын хөлбөмбөгийн холбоо батлан танилцуулж, олон улсын чанартай тэмцээн, ОУХБХ-ны (FIFA DAYS) өдрүүд болон дотоодын тэмцээнүүдийн үргэлжлэх хугацааг мэдээллэдэг.

2021 – 2022 оны улирлын хувьд анх удаагаа МХБХ-ны Зөвлөлийн хурлын шийдвэрээр 2021 – 2022 оны улирал нь намар хаврын тойргийн системээр спортын хоёр төрөл болох Хөлбөмбөг болон Футзалын улирлын тэмцээнүүд зэрэг зохион байгуулагдаж байна.

Шинэ зохион байгуулалтын системийн дагуу дараа улирлын буюу 2022 – 2023 оны календарийн бэлтгэл ажил өрнөж эхэлсэн бөгөөд удахгүй нийт хөлбөмбөгийн хүрээллийн гишүүдэд танилцуулж 2022 – 2023 улирлын төлөвлөгөө гаргахад дэмжлэг болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top