Меган Фоксийн сүйт залуу үдэшлэгийн үеэр өөрийгөө ГЭМТЭЭЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 30

 

Меган Фоксийн сүйт залуу реппэр Machine Gun Kelly өчигдөр болж өндөрлөсөн үдэшлэгийнхээ үеэр оргилуун дарсны хундагаар өөрийгөө цохиж гэмтээжээ. Хөмсөгнөөс нь цус гарч байсан ч тусламж авахаас татгалзсан тэрээр маргааш нь болтол цус болсон нүүртэй явсан гэнэ. 

Тайзан дээр галзуу авирлаж байсан түүнийг хамтлагийн гишүүд нь зогсоохыг оролдсон ч тэрээр өөрийнхөөрөө байхыг илүүд үзжээ. 

Түүний хувьд тун ч өвөрмөц сэтгэлгээтэй нэгэн. Ихэнх эмэгтэйчүүдийн сүйн бөгж очир эрдэнийн шигтгээгээр гоёсон байдаг бол жүжигчин Меган Фоксийн сүйн бөгж тун хачирхалтай. Колумбын маргад эрдэнийн шигтгээтэй уг бөгж нь нулимсны дусал хэлбэртэй. Хоёр хэсгээс бүрдэх ба нийлээд зүрхэн хэлбэрийг бүтээдэг байна.

Тэд хоорондоо соронзоор бэхлэгддэг бөгөөд хуруунаасаа салгахын тулд багагүй өвдөлтийг мэдрэх учиртай. Тэдний тодорхойлж буйгаар хайрыг өвдөлтгүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд үнэнч байдлынх нь илэрхийлэл энэхүү бөгж болж байгаа тухай дурдсан байдаг. 

Мөн хосууд зан үйлийн зорилгоор нэгнийхээ цусыг уудаг тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдаж байсан билээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лал(202.126.90.130) 2022 оны 07 сарын 03

меган ыг шаах юмсан оруцлй\nаал тавих бхдаа

0  |  1
Зочин(1.66.97.54) 2022 оны 07 сарын 03

Мэдрэл новш

2  |  0
.(176.234.8.160) 2022 оны 07 сарын 02

балиар гаж юм бэ

4  |  0
Top