ЧӨЛӨӨТ БӨХ: Гавьяат Б.Одончимэгийн шавь нар УАШТ-д тэргүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 06 сарын 30

Чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 28-29-нд Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд боллоо. Тэмцээний дүнг танилцуулъя.

УЛСЫН АВАРГЫН ЭХНИЙ ӨДӨР 10 ЖИНГЭЭС ДОЛООД НЬ ШИНЭ АВАРГА ТӨРӨВ

Эхний өдөр. Эрэгтэйчүүд 1963 оноос, эмэгтэйчүүд 1999 оноос эхлэн улсын аваргуудаа тодруулсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн бөхчүүд есдүгээр сард Сербийн Белград хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэйгээс гадна амжилттай оролцсон тамирчдыг үндэсний шигшээ багт сонгож авах юм. Энэ өдөр  57, 61, 65, 70, 74 кг, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын барилдаан боллоо.

Тэмцээн онцлох гал гарсан сонирхолтой барилдаануудаар дүүрэн болсон бөгөөд эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Лас-Вегас-2015”, “Парис-2017”ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга шөвгийн наймд таарч барилдсан. Тэд хоёр жилийн өмнө Улсын аваргад 57 кг-д хагас шигшээд таарч, Т.Түвшинтулга 4:4-өөр ялж байсан энэ удаа 9:5-аар дахин ялав. Бооёо шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүүд 0:10-аар ялагдсан. 65 кг-д таамаг ёсоор ОУХМ Т.Тулга, Ц.Цогбадрах нар финалд шалгарсан. Тэд энэ жил гурав дахь удаагаа таарч байгаа бөгөөд нэгдүгээр сард “Сорил” тэмцээнд Цогбадрах, хоёрдугаар сард Стамбулд болсон Яшар Догуд Т.Тулга ялсан. Тэгвэл хайнаа хагалах барилдаанд Ц.Цогбадрах хүчтэй өрсөлдөгчөө 4:1-ээр ялснаар дэлхийн аваргад зодоглохоор болов.

74 кг-ын жинд олон сонирхолтой барилдаанаар дүүрэн болсон бөгөөд улсын хошой аварга ОУХМ З.Сумъяабазар ОУХМ Баянхонгорын Э.Бямбадоржид 2:3-аар, 2018 оны улсын аварга ОУХМ Б.Бямбадорж спортын мастер О.Сүлдхүүд 4:5-аар ялагдсан. Э.Бямбадорж хагас шигшээд “Хилчин”-ий Б.Сандуйжадамбад 6:6-гаар ялагдан таамаг эвдсэн. Ингээд 22 настай Б.Сундуйжадамба, 21 настай О.Сүлдхүү нар хэн хэн нь энэ жинд анх удаа финалдснаас О.Сүлдхүү 4:2-оор ялж аваргалсан.

Эмэгтэйчүүдийн 62 кг хамгийн сонирхол татсан жин байсан бөгөөд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Гантуяа, “Токио-2020” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт ОУХМ Б.Хонгорзул гэсэн шилдгүүд тойргоор өрсөлдөж, Чимэдээ гавьяат гол өрсөлдөгч нараа туршлага заан ялж, Белградыг зорих эрхээ авав.

Ийнхүү Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд зургаа дахь удаагаа (2013, 2014, 2017, 2019, 2020, 2022 он) Монгол Улсын аваргаар тодорч, ОУХМ Ц.Цогбадрах, Э.Тэмүүлэн нар хошой аварга болж 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 74 кг-д О.Сүлдхүү, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д Э.Дэлгэрмаа 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал нар анх удаагаа улсын аварга боллоо.

ЭХНИЙ ӨДРИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН

Эрэгтэй

57 кг:

1. Занданбудын Занабазар (Хилчин)

2. Нармандахын Насанбуян (Хасу-Мегастарс)

3. Мөнх-Эрдэнийн Даваабанди (Алдар)

3. Батжаргалын Төгс (МУБИС)

61 кг:

1. Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)

2. Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)

3. Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч)

3. Энхбатын Энхболд (Аваргууд)

65 кг:

1. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)

2. Төмөр-Очирын Тулга (Хүч)

3. Эрдэнэбатын Төгсжаргал (Хасу-Мегастарс)

3. Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)

70 кг:

1. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)

2. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)

3. Гансүхийн Бэгзжав (Алдар)

3. Шинэбаярын Дэлэг (Хилчин)

74 кг:

1. Олонбаярын Сүлдхүү (Алдар)

2. Болдбаатарын Сандуйжадамба (Хилчин)

3. Бат-Эрдэнийн Бямбадорж (Сүлд)

3. Энхбаярын Бямбадорж (Баянхонгор)

Эмэгтэй

62 кг:

1. Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)

2. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)

3. Энхбатын Гантуяа (Хилчин)

65 кг:

1. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)

2. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Баянхонгор)

3. Баяраагийн Майцэцэг (Аваргууд)

68 кг:

1. Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)

2. Зоригтын Болортунгалаг (Хилчин)

3. Алтансүхийн Даваажаргал (Налайх)

72 кг:

1. Энх-Амарын Даваанасан (Алдар)

2. Баярбаатарын Сарнай (Налайх)

3. Энхбаярын Цэвэгмэд (Алдар)

76 кг:

1. Ганбатын Ариунжаргал (Алдар)

2. Ган-Очирын Уртнасан (Хилчин)

3. Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)
 


“ХАСУ-МЕГАСТАРС”, “АЛДАР” СПОРТ ХОРОО БАГААРАА ТЭРГҮҮЛЭВ
 

Хоёр дахь өдөр. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг-ын жингийн барилдаан боллоо. Хоёр дахь өдөр “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Даваачимэг Монгол Улсын аваргаар зургаа дахь удаагаа тодорч, Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Ө.Батзул гурав, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл, ОУХМ Г.Отгонжаргал хошой аварга болж, 79 кг-д А.Дөлгөөн, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 92 кг-д Г.Ганхуяг, 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Н.Анударь, 59 кг-д Б.Эрдэнэсувд нар анх удаа улсад аварга болцгоолоо. Эхний өдөр долоон шинэ аварга төрсөн бол энэ удаа зургаагаар нэмэгдсэн бөгөөд Монголын чөлөөт бөхийн залуу үе хүч түрэн орж ирж байгааг харуулав.

Эмэгтэйчүүдийн 59 кг-д 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Эрдэнэсувд тойргийн сүүлийн барилдаанд “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдорыг 10:2-оор ялж, шуугиан тарин, анх удаа түрүүлэв. 50 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгонжаргал шигшээ барилдаанд улсын гурван удаагийн аварга Ц.Намуунцэцэгийг цэвэр даран, мөн л анх удаагаа улсын аварга болж, Белградын дэлхийн аваргад дутуугаа гүйцээхээр очих юм. 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа хэсгийн сүүлийн барилдаанд өвдгөндөө хүнд бэртэл авч, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.

Энэ жинд энэ жилийн Азийн аваргын үзүүр бөх Б.Хулан финалд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Н.Анударийг оноогоор цэвэр ялж, аваргалав.

Эрэгтэйчүүдийн багийн дүнгээр Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” клуб 164 оноогоор тэргүүлж, Гавьяат тамирчин Г.Мандахнаран дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 133 оноогоор удаалж, Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа дасгалжуулагчтай МУБИС 102 оноогоор гутгаар байрт оров.

Эмэгтэйчүүдийн багийн дүнг Гавьяат тамирчин Б.Одончимэг дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 187 оноогоор алт, спортын мастер С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 167 оноогоор мөнгө, ОУХМ “Хилчин” спорт хороо 135 оноогоор хүрэл медаль хүртлээ.

СҮҮЛИЙН ӨДРИЙН ДҮН

Эрэгтэй

79 кг:

1. Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)

2. Батмөнхийн Намбардаваа (Төгс)

3. Баясгалангийн Бат-Эрдэнэ (МУБИС)

3. Төмөрбаатарын Дэмчигдорж (Өвөрхангай)

86 кг:

1. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

2. Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд)

3. Мэндбилэгийн Тэмүүжин (Хангарьд)

3. Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)

92 кг:

1. Ганбаатарын Ганхуяг (Алдар)

2. Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

3. Баасандоржийн Цэрэндаш (Их шавь)

3. Баатарын Нямбаяр (Приус центр)

97 кг:

1. Өлзийсайханы Батзул (Хангарьд)

2. Ганцоожийн Машидравжих (Хангай-Хайрхан)

3. Эрдэнэтуяагийн Уугангэрэл (Сүлд)

125 кг:

1. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

2. Энхтүвшингийн Батмагнай (Алдар)

3. Чинбатын Алтангэрэл (Хилчин)

3. Цогтбаярын Мөнхбаяр (Хилчин)

Эмэгтэй

50 кг:

1. Долгоржавын Отгонжаргал (Баянхонгор)

2. Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс)

3. Бямбасүрэнгийн Мөнхнар (Алдар)

53 кг:

1. Батхуягийн Хулан (Аврагч)

2. Нандинцэцэгийн Анударь (Хилчин)

3. Чинболдын Отгонтуяа (Алдар)

55 кг:

1. Ганбаатарын Отгонжаргал (Алдар)

2. Батбаатарын Энхцэцэг (Хилчин)

3. Мөнхболдын Дөлгөөн (Налайх)

3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Алдар)

57 кг:

1. Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)

2. Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)

3. Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)

59 кг:

1. Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Баянхонгор)

2. Баатаржавын Шоовдор (Аврагч)

3. Баярын Лхам (Архангай)

Гэрэл зургийг Ж.Адилбиш

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.140.5) 2022 оны 06 сарын 30

Ямар ч сонирхолгуй хун узэхгуй юмыг ямар ч ТВ гаргахгуй ш дээ, зааланд ч гэсэн хэдэн бех еерее еерсдийгее л узэж байгаа ш дээ, бех гээч юм хэнд сонин байх вэ дээ

0  |  0
Зоч(103.161.242.180) 2022 оны 06 сарын 30

Ихэнх нь дандаа шинэ залуус. Ингэвэл ч өөр шүү. Монголын чөлөөт бөх шинэ шатанд орлоо шүү. Ирээдүй нь гэрэлтээд л явчихлаа шүү. Удахгүй олимпоор ч юм дуулгана шүү. Сайхан даа.. Харин ийм гоё тэмцээнийг нэг ч телевизийн суваг гаргадгүй нь тун тоогүй...

0  |  0
Эгэл(192.82.74.49) 2022 оны 06 сарын 30

Чөлөөт бөхийн холбоонд ажиллаж байгаа хүмүүс ажилдаа жаахан сэтгэл гаргаач.Нэг л их нууцалсан,нуугдсан тэмцээн явуулна. Улсын аварга болж байхад энэ олон тэлэвизийн аль нэгээр ч гаргачихгүй. Ард түмний татвараар санхүүждэг Үндэсний олон нийтийн тэлэвиз хаачсан вэ?,бас болоогүй Спортын сувагтай гээд байгаа, орон нутгийн чөлөөт бөх сонирхогчдоо нэг нүдээрээ харахаа байжээ!Төсвөөс санхүүждэг Спортын улсын хорооны шинэ эзэн Жаргалсайхан та ажлаа олигтойхон хий,шаардаж байна.Тив дэлхийд Монгол улсын нэрийг сурталчилдаг тамирчдынхаа залгамж халааг ингэж нууж хааж байж бэлдэх үү?

0  |  0
Top