Супер од Тэйлор Свифт найз залуутайгаа нууцаар сүй тавьжээ. Түүний найз залуу Жое Алвин хөгжмийн зохиолч бөгөөд хосууд сүй тавьсан тухайгаа тун цөөхөн хүнд хэлсэн гэнэ.
Тэдний гэр бүлийн зарим гишүүд болон цөөн тооны найзууд нь энэ тухай мэдэж байгаа тухай "The Sun" сонинд мэдээлжээ. Эх сурвалжийн дурдаж буйгаар дуучин бүсгүй сүйн бөгжөө олон нийтийн газар зүүдэггүй гэнэ.
Тэрээр хуримын тухай мэдээллээ ч мөн ихэд нууцалж байгаа аж. Дуучин бүсгүйн арын албанд ажилладаг зарим хүмүүс хүртэл энэ тухай мэдээгүй өнгөрсөн бөгөөд хосууд хайр дурлалын харилцаагаа олон нийтийн анхаарлаас хол байлгахыг ихэд хичээдэг билээ.
Хуримын ёслол ч мөн нууцлалын өндөр зэрэглэлд зохион байгуулагдах төлөвтэй байгаа бөгөөд тэдний төлөөлөгч албан ёсны хариулт өгөхөөс татгалзжээ.
Сэтгэгдэл ( 0 )