Уран бүтээлчид ХСҮТ-д эрт илрүүлгийн төхөөрөмж ХАНДИВЛАЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

 

Тайз, дэлгэц, хошин урлагийн продакшнууд нэгдэн "Big Show"-г өнгөрөгч дөрөвдүгээр сард үзэгчдийн хүртээл болгосон. Уг шоунаас олсон орлогоо элэгний хорт хавдраар шаналж байсан талийгаач Ганбаагийн эмчилгээний зардалд зориулахаар төлөвлөж байсан ч харамсалтай нь эмчилгээ нь зогсож, өөд болсон билээ. 

Манай улсын хувьд элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж буй орнуудын нэг. Тиймээс уран бүтээлчид уг шоунаас олсон орлогоороо хавдрын эрт илрүүлгийн тоног төхөөрөмж аван ХСҮТ-д хандивлажээ. Уг төхөөрөмж 269.000.000 төгрөгийн өртөгтэй бөгөөд үлдсэн орлогоо талийгаачийн гэр бүлийнхэнд дэмжлэг болгон өгсөн байна. 

Тус төхөөрөмж улсын хэмжээнд ердөө ганцхан бий. Энэхүү өндөр хүчин чадалтай эхо аппаратны тусламжтайгаар мянга мянган хүмүүсийг хүнд өвчний өмнө хүчин мөхөстхөөс сэргийлэх боломжтой тухай ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү ярин, уран бүтээлчдэд талархал илэрхийллээ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bjin(94.239.109.128) 2022 оны 07 сарын 05

Bas buyantai huu bjee, burhan iveeg

0  |  0
ОҮ (69.245.255.185) 2022 оны 07 сарын 04

бүхэл бүтэн нэг улс хавдарийн эрт оношилгоо аппарат улсийнхаа хэмжээнд нэгхэн ширхэг байхдаа яахав дээ .. үнэ нь дааж давшгүй биш л юм байна шүү дээ.. 10 аадийг аваад эмнэлэгтэ өгчих төр засаг алга уу даа .. хөөрхий ард иргэд нь дандаа л хандив аар асуудлаа шийдэх юм ..

0  |  0
Чойжоо(124.158.68.158) 2022 оны 07 сарын 07

Одоо сайхан мэдээ дуулгаяа. Үндэсний бөхийн холбоо Магалжав Даян аврага Батсуурь,Аврага Бүрэнтөгс, аврага Мөнхбат, аврага Санжаадамба нарын бөхчүүд Түлэнхийн Эмнэлгэд одоо онцгой шаардлагатай багаж,эм бэлдмэл авахад зориулж 5/таван/ тэрбум төгрөг хандивлахаар тохиролцоод байгаа гэнэ.Энэ түлэнхийн эмнэлэг гэж баригдаж дуусдаггүй эм бэлдмэл төхөөрөмж туйлын хангалтгүй,бага насны олон хүүхэд шаналсан хэцүү байдлыг манай бөхчүүд ойлгоод ийм ажил зохиожээИргэд бид асар ихээр баярлаж талархаж байнаа

1  |  0
Top