Монголын соёл урлаг, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёлын сэдэвт олон арван шүлэг, найраглал, жүжгийн зохиол бичсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазарын туурвисан бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ.
Түүний Монгол эх орноо магтан дуулсан, эх оронч сэтгэлгээг уншигч олон түмэн, хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлсэн “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” хэмээх бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагнал хүртээв.
Оюун ухаан, авьяас билгээрээ манлайлж, шилдэг бүтээлээрээ онцгойрон шалгарсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Сэтгэгдэл ( 2 )
Сайхан шүлэгнүүд дээ. Д.Нацагдоржийн ”Миний нутаг”-т нөхөн олгох хэрэгтэй гэсэн санаа төрлөө. Монгол Монголоорой байгаа цагт миний нутаг уншигдана. Монгол унасан ч, сэхсэн ч ”Миний нутаг” шүлэг хамт байна шүү. \n
Яасан сайхан юм бээ