Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Тэдний дунд "Лето Мюзик" ХХК-ийн захирал Бадарууганы Наранзун Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ.
Боловсрол, соёлын салбарт тасралтгүй 30 шахам жил хөдөлмөрлөж, 300 гаруй бүтээл туурвин олон нийтийн хүртээл болгож, олон арван залуу уран бүтээлчдийг бэлтгэн сургаж, ард иргэд, хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх үйлсэд олон арван санал санаачилга гарган ажилласан, соёл урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Бадарууганы Наранзун болон Улсын филармонийн “Морин хуур” чуулгын удирдаач, морин хуурч Дэлгэрсайханы Түвшинсайхан нар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ая зохиогчид хөгжмийн зохиолч болсон цаг дор гунигтай гутамшиг.Ганц нэг дуу зоаиогоод ганц нэг юм сараачаадихөгжмийн зохиолч,зохиолч ичиж үхмээр юмаа.Ганц ари романс бичсэн юм болов уу Бадарууганы хаягдмал хүүхэд.