Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ
- Ардын уран зохиолч Тангадын Галсан,
- “Анхтамир” ХХК-ийн захирал, Гавьяат тээвэрчин Шаравын Норовсамбуу,
- Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Гавьяат холбоочин Дахын Готов,
- Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ,
- “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн нарт хүртээв.
АРДЫН БАГШ ЦОЛЫГ
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн зөвлөх профессор, Төрийн шагналт, Гавьяат багш Дарийн Содномдорж;
- Улсын драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Найдангийн Ганхуяг;
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР
- Уртын дуучин Чойжилын Намжил;
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР
- “Байдраг консалтинг” ХХХК-ийн гүйцэтгэх захирал Лувсанбалжирын Шар;
- “Витафит Инвест” ХХК-ийн гүйцэтгэх захирал Содномын Жаргалсайхан;
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн зөвлөх, доктор, профессор Жавхлангийн Бямбаа;
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Үй цай” сургуулийн захирал Дугаржавын Цэцэгмаа;
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР
- Төр, захиргааны ахмад ажилтан Тогмидын Гантөмөр;
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР
- Барилга угсралт, материал үйлдвэрлэлийн “Батс-Өргөө” ХХК-ийн ерөнхий захирал Жанцангийн Баярсайхан;
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР
- Фридрих-Эбертийн сангийн хөтөлбөрийн менежер Чогдонгийн Оюунгэрэл;
- Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа;
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР
- Хөгжмийн зохиолч, продюсер Бадар-Ууганы Наранзун;
- Улсын филармонийн “Морин хуур” чуулгын удирдаач, морин хуурч Дэлгэрсайханы Түвшинсайхан;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академийн дэд профессор Сандуйжавын Энхсайхан;
- Улсын филармонийн “Морин хуур” чуулгын морин хуурч, хөөмийч Нэргүйн Ашит;
- Үндэсний урлагийн их театрын бүжигчин Мягмарын Бямбаа;
АЛТАНГАДАС ОДОНГООР
- “Өгөөж-Чихэр боов” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн технологийн ажилтан Тулгын Оюунчимэг;
- Улсын филармонийн гоцлол дуучин Намнансүрэнгийн Наранбаатар;
- Монголын Хүүхдийн ордны захирал Бямбабаатарын Цэнгэлмаа;
- “Тавантолгой түлш” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Зүүн бүсийн үйлдвэр хариуцсан захирал Батсайханы Жигжид;
- Төрийн тусгай хамгаалалтын газрын үйлчилгээний ажилтан Доржготовын Алтантүлхүүр;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
- Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан Нямцэрэнгийн Мандах;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт Буяагийн Бүжинлхам;
- “Талын хишиг майнинг” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Очирсүхийн Хонгор нарыг шагналаа.
Үүн дараа мөн дараах эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.
АРДЫН ЭМЧ ЦОЛЫГ
- “Саргун-Асрангуй” эмнэлгийн зөвлөх эмч, Хүний гавьяат эмч Загдын Сарайдамба;
ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛЫГ
- Монголын дугуйн холбооны зөвлөх дасгалжуулагч Янжингийн Баатар;
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛЫГ
- Прокурорын байгууллагын ахмад ажилтан, хуульч Цэндийн Дамдин;
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ
- “Монгеофизик” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал, геофизикч Буджавын Дэндэвчулуун;
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛЫГ
- Монгол Улсын ерөнхий аудитор асан Чойжамцын Раднаа;
- Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн захирал Наваанцэдэнгийн Энхбат;
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР
- Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээч Сэдэдийн Аюурбуниа;
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛЫГ
- Монголын архитектурын холбооны ерөнхийлөгч, зөвлөх архитектур Эрдэнэсайханы Хүрэлбаатар;
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ
- Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Монголын мэдээ” сувгийн нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоо;
- Үндэсний номын сангийн захирал Баярхүүгийн Ичинхорлоо;
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛЫГ
- Жүжигчин, найруулагч Ганболдын Эрдэнэбилэг;
- Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Бямбажавын Гомбо-Очир нарт хүртээж,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт, хурандаа Төрөөгийн Ганбат;
- Нийслэлийн Баянгол дүүргийн лаборатори “Эрдмийн-Өргөө” цогцолбор сургуулийн ахмад ажилтан Шагдарын Өнөржаргал;
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР
- Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ганхуягийн Арсланхуяг;
АЛТАН ГАДАС ОДОНГООР
- Улаанбаатар төмөр замын харьяа “Дэгдээхий” цэцэрлэгийн багш Дашзэвэгийн Ариунаа;
- Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Бямбасүрэнгийн Дөвшин;
- “Премиум прожектс” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх Рагчаабазарын Батжаргал;
- “Тэнгэр” продакшны захирал, жүжигчин, продюсер Төрбатын Бархүү;
- “Монгол HD” телевизийн хөтлөгч Ганхуягийн Хонгорзул;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
- “Монгол HD” телевизийн хөтлөгч Уламнэмэхийн Эрхбаяр;
- Үндэсний урлагийн их театрын удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр нарыг тус тус шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөж, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэв.
Сэтгэгдэл ( 3 )
Манай ерөнхийлөгч ХҮРЭЛСҮХ МААНЬ ёстой шагналыг зөв хүмүүсэд,авах ёстой хүмүүсэд өгч байна даа.Баяр хүргэе сайхан байна
МОНГОЛ УЛС ГАВЪЯА ШАГНАЛЫНХАА ТООГООР ДЭЛХИЙД ХОЛООС ХОЛ ТАСАРХАЙ ТЭРГҮҮЛЭЖ БАЙНА
тоо дотор үсэг цохиж явна гэгчээр ”гавьяагүй гавьяатууд” нэлээд хэд явж байх юм...төрийн шагнал утгаа алдаж гүйцжээ..