Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
“Бэлгүтэй пикчерс” ХХК-ийг үүсгэн байгуулагч, жүжигчин, найруулагч Ганболдын Эрдэнэбилигт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Г.Эрдэнэбилэг соёл урлагийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа театрын 30 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг амжилттай бүтээж, 20 гаруй уран сайхны кино найруулан, тайзны урлагийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, нийслэл, хөдөө орон нутгийн олон мянган иргэнд үйлчилсэн хөдөлмөр зүтгэлээ ийнхүү үнэлүүллээ.
Тэрбээр кино, драмын урлагийг хөгжүүлэх үйлсэд зүтгэж, олон улсын кино наадмуудаас нэр хүндтэй шагналыг удаа дараа хүртэж, эх орныхоо соёл, урлагийг олон улсад сурталчлахад өндөр хувь нэмэр оруулсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Баяр хүргэж Гэр бүлд нь аз жаргал хүсье
Баяр хүргэе.Сайхан жүжигчин мундаг шүү цаашдынх нь уран бүтээлд амьжилт хүсье