Яруу найрагч Б.Ичинхорлоод СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цол хүртээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Утга зохиол, соён гэгээрүүлэх салбарт тасралтгүй 30 гаруй жил хөдөлмөрлөхдөө нүүдэлчин сэтгэлгээний давтагдашгүй онцлог бүхий монгол яруу найргийг хөгжүүлэн, эх түүх, язгуур өв соёлоо түгээн дэлгэрүүлж, соёл урлагийг хөгжүүлэх үйлсийг манлайлан ажиллаж буй хөдөлмөр бүтээл, Үндэсний төв номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, хамгаалах, номын сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, "Болор цом"-ын хошой тэргүүн шагналт Баярхүүгийн Ичинхорлоод Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(192.82.75.47) 2022 оны 07 сарын 06

Ene hun ulsad yag yu hiij buteesiim bol

0  |  0
Zochin(77.205.143.138) 2022 оны 07 сарын 06

Tsel zaluugaaraa Bolor tsom temtseend oroltsoj shuleg nairgaa unshij Mongoliin ard tumniig bultiilgej baisan busgui shuu Bayar xurgei

1  |  0
Top