Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.
Ч.Ичинхорлоо Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд 30 орчим жил ажиллахдаа 1000 гаруй нэвтрүүлэг, кинонд дуу оруулж, “Монголын мэдээ” сувгаас бэлтгэн явуулдаг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 6000 удаагийн мэдээнд хөтлөгчөөр ажилласан байна.
Мөн дэлхийн болон Монголын сонгодог урлагийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хүчин зүтгэл, телевиз, тайз дэлгэцийн урлагт оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн хөтлөгч, жүжигчин, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Ene hun yag yu hiisen be. Tv eer olon garsan hund ogdog shagnal uu
Ичинхорлоогийн өмнөөс ичиж байна эх эцэг нь хүүхдүүдээ ичих бульчирхайтай төрүүлэлдээ
Мэдээ уншдаг хүнийг гавъяа байгуулсан гэж үздэг болж баялаг бүтээгчдийг хулгайч луйварчин гэдэг болсон юм биздээ. Цөвүүн цаг иржээ.
Улсад бодитой юм хийгээгүй, ийм тэнэг урлагийханд гавьяат өгөөд хэрэггүй. Нэвтрүүлэгч чинь хэт амархан ажил юм.
Ichinhorloo gaviyat avah n zuin hereg.Harin ch udaj baij avlaa.Huuk goyo muum temtersen aztai zolig.
Гоё гоё
Халтар авгай гавъяат болжээ