Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Соёл урлагийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа театрын 30 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг амжилттай бүтээж, 20 гаруй уран сайхны кино найруулан, тайзны урлагийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, нийслэл, хөдөө орон нутгийн олон мянган иргэнд үйлчилсэн хөдөлмөр зүтгэл, кино, драмын урлагийг хөгжүүлэх үйлс, олон улсын кино дэлгэцийн наадмуудаас нэр хүндтэй шагналыг удаа дараа хүртэж, эх орныхоо соёл, урлагийг олон улсад сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Бэлгүтэй пикчерс” ХХК-ийг үүсгэн байгуулагч, жүжигчин, найруулагч Ганболдын Эрдэнэбилигт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Сэтгэгдэл ( 2 )
МОНГОЛ УЛС ГАВЪЯА ШАГНАЛЫНХАА ТООГООР ДЭЛХИЙД ХОЛООС ХОЛ ТАСАРХАЙ ТЭРГҮҮЛЭЖ БАЙНА
багшийн дээдийн интерном багшийн дээдийн сонор плазагийн амар ном мир номын салбаруудаар хайрыг хүснэ онц сонирхолтой ном худалдаалагдаж бн хямд бас чанартай