Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Төрийн одон, медаль хүртсэн олон эрхмийн нэг нь “Тэнгэр” продакшны захирал, жүжигчин, продюсер Төрбатын Бархүү байв.
"Х-Түц" хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн авьяаслаг жүжигчин Т.Бархүү тайз, дэлгэцийн олон бүтээлийн гол болон туслах дүр бүтээхийн сацуу энтертайнмент салбарын шилдэг уран бүтээлч гэдгээ "Яг түүн шиг" зэрэг шоу нэвтрүүлэг, тоглолтоор харуулсан.
Хамгийн сүүлд тэрбээр "Хайрыг битгий гомдоо" олон ангит киноны Ерөнхий продюсероор амжилттай ажиллаж, үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Сэтгэгдэл ( 5 )
Yu hiisen gj avch bga yum bol doo huurhii
МОНГОЛ УЛС ГАВЪЯА ШАГНАЛЫНХАА ТООГООР ДЭЛХИЙД ХОЛООС ХОЛ ТАСАРХАЙ ТЭРГҮҮЛЭЖ БАЙНА
Би юуч хийгээгүй гэхдээ намайг баатар цолоор шагнавал гайхах юмгүй л юм бна
Миний бие Төрийн албанд 30 жил зүтгэж 1000 гаруй хүний амь бие, төр, хувийн хэвшлийн өмч хөрөнгийг гамшгийн аюулаас авран хамгаалсан энгэртээ төрийн дээд одонгүй болоод л байна.
Barhuutei hamt baigaa n solongosiin morin holboonii tamirchin uu?