Шадар сайд, БНХАУ-ын Элчин сайд нар хилийн боомтын асуудлаар уулзав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзаж, хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зэрэг асуудлаар хэлэлцлээ.

Уулзалтаар Шадар сайд Замын-Үүд-Эрээн боомтын “0” цэг дээрх Монголын талын талбайн өргөтгөлийн ажил эхлэхэд бэлэн болсныг цохон тэмдэглэлээ.

Элчин сайд Цай Вэньруй хилийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх хүсэл эрмэлзэл хоёр талд байгааг дурьдаад, тээврийн үйл ажиллагаанд автомат удирдлагатай чингэлэг тээвэр зэрэг шинэ техник технологийн хэлбэрийг нэвтрүүлэхээс гадна уламжлалт аргаа шат дараатайгаар сэргээх нь зүйтэйг онцолсон юм.

Мөн Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон зарим боомтын үйл ажиллагааг сэргээх зэрэг боломжтой бүхий л үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх чиглэлийг Хятадын тал баримталж буйг Элчин сайд дурдаад хоёр улсын хооронд иргэний нислэгийг сэргээсэн нь чухал алхам болж буйг энэ үеэр хэллээ.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэд(124.158.68.158) 2022 оны 07 сарын 07

Амьдралаас хөндий дипломатын хүүхдүүд зарим нь монгол хэл мэдэхгүй туйлын хямсгар ”асар өндөр” соёлтой гайхалтай хүмүүсээр Гадаад харилцааны яамыг дүүргэжээ.Дипломатын сургуульд сураагүй бүдүүлэг ардууд олон улсын хуралд оролцох,гэрээ хэлцэл байгуулах ёсгүй гэнээ.1970-д онд ГЯЯ-ныхан цус ойртсон амьдрал мэдэхгүй учир хэрэгтэй ажил хийхгүй байна гээд агрономч Ринчинг ГЯЯны сайдаар томилж байсан.Одоо тэр л хэрэгтэй болжээ

0  |  1
Top