Б.Одбаяр: Хуримын зураг заавал УУ БУЛАНД байх шаардлагагүй

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07

 

Топ модель Э.Сэлэнгийн хурим өнгөрөгч баасан гарагт болж өндөрлөлөө. Түүнийг нөхөр Б.Одбаяр "Brainstorm branding agency"-г үүсгэн байгуулсан нэгэн.

Хосууд хуримын ёслолоо Богд хааны ордон музейд хийсэн нь тун ч өвөрмөц сонголт байсан. Харин тэдний хуримын зураг авалт цоо шинэ өнгө аясыг мэдрүүлсэн гэхэд хилсдэхгүй. 

Тэд зураг авалтаа хувцас угаалгын газар болон хүнсний зах зэрэг санаанд оромгүй газар хийсэн байна. Энэ тухай Б.Одбаяр "Хуримын зураг заавал “уу булан” орох шаардлагагүй л гэж… Яахав болно л доо. Хүн хүний сонирхол өөр. Гэхдээ бас хүссэн дүрдээ нэг удаа хувирах боломж олдсоных гээд ингэж зураг авхуулж үзсэн юм аа" хэмээх тайлбарыг өгчээ.

Олонд дэлгэсэн нь энэ боловч өөр сонирхолтой зургууд олон байгаа гэнэ. Олон нийтийн хэвшмэл болсон ойлголтыг эвдсэн тэд дараагийн удаад ямар зураг дэлгэх бол?

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zu(202.9.40.230) 2022 оны 07 сарын 07

Ehner ni ershuud,nuhur ni emegteileg hosuud baina.

1  |  0
Z(202.9.46.147) 2022 оны 07 сарын 07

УУ БУЛАН гэж юу гсэн үг вэ

0  |  0
Top