Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Соёл, урлагийн салбарт 20 гаруй жилийн хөдөлмөр, бүтээлээ зориулахдаа 20 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, 10 гаруй уран сайхны кино найруулан, телевизийн олон цэнгээнт нэвтрүүлэг бэлтгэн олон нийтийн хүртээл болгосон хийгээд залуу боловсон хүчнийг бэлтгэх, сургаж дадлагажуулахад оруулсан хичээл зүтгэл, тайз, дэлгэц, драмын урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн жүжигчин, “ДОЗ энтертайнмент”-ийн захирал Шадавын Доржсүрэнд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Bayar hurgey.zuv hundee ugluu
ЭЛБЭГДОРЖ, БАТТУЛГА ХҮРЭЛСҮХ 3 ГАВЬЯАТУУДЫГ ХЭДЭН ЗУУГААР НЬ ТӨРҮҮЛЛЭЭ. ЭНЭ ХҮМҮҮС ҮНЭХЭЭР ГАВЬЯА БАЙГУУЛСАН ЮМ БОЛ МОНГОЛ УЛС ЯАГААД ХӨГЖИХГҮЙ БНА ВЭ??? ГАВЬЯАТЫГ ДАГАЛДАХ МӨНГӨНД САР БҮР ХЭДЭН ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ДАГАЛДАЖ ТӨСӨВТ ДАРАМТ УЧРУУЛДАГ БОЛЛОО. ЭНЭ ХӨГЖИЛ ЮМ УУ?