Монголын хувцас загварын салбарт өөрийн орон зайг бий болгосон "Хайрын хурим" 16 дахь жилээ зарлаж, зураач Э.Цолмонбат, "Дэлхий" хамтлагтай хамтран өнгөрсөн сарын сүүлээр Төр хурахын аманд "Амьд өнгө" шоуг зохион байгуулсан нь анхаарлын төвд хэвээр байсаар.
Учир нь энэ жилийн наадмын үдшийн гоёлыг "Хайрын хурим" загварын ордны "АМЬД ӨНГӨ" синтез шоуны шинэ загварууд тодорхойлж байна.
Шоуны үеэр толилуулсан хуримын, гоёлын, өдөр тутмын, нэхмэл, ажил хэрэгч 50 шинэ загвар худалдаанд гарсан өдрөөсөө бүсгүйчүүдийн сонирхлыг татжээ.
Дизайнерын ур ухаан шингэсэн цор ганц загваруудаас цөөн хэд үлдсэн гэхээр синтез шоуны шинэ загварууд үнэхээр энэ зуны наадам, үдэшлэг, фестивалиудын өнгийг тодорхойлж байгаа нь илт.
Синтез шоуны Ерөнхий куратороор Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Дамдинсүрэн, Ерөнхий зохион байгуулагчаар Profile Agency, хөгжмийн найруулагчаар М.Болд, компьютер график JARGAL-Production "Media Group", хувцасны дизайнераар Б.Ууганцэцэг, Ч.Сийлмаа нар ажиллаж, үс засалтыг Matrix Salon, нүүр хувиргалтыг Salt Make Up Studio хариуцан ажилласан юм.
Шоунд танилцуулагдсан загваруудын материал нийлүүлэлтийг Лос Анжелост төвтэй Frankie Colab брэнд хариуцсан ба ирэх намар "Хайрын хурим"-ынхан АНУ-д хамтарсан шоу хийхээр төлөвлөн, уулзалтуудаа эхлүүлээд байгаа аж.
Сэтгэгдэл ( 6 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Buustei umhii altai yanhanuud
Tsaanaa l neg budag nyalsn haltar haragdah yum
Iim hachin um omsood haashaa yavah ve dee
Mongoliin tonuulchid bvr sagajee.Tusdaa shou hiij tsagig unguruudug bolj.Tegtel ard tvmen gertee gerelgvi tvkeshgvi ideh hoolgvi urtei honoj baidag.Novoshiin turiig uurchiluhuus aragvi.Alatsaj baij ideniig udamshaliig ustagaj eh oronoo shudaraga ardiin medeldee ergvvlen avya.
Neeh sonin hymdhan umnuud haragddag.tegsen murtluu huvtsasandaa taaraagui unetei.Goe geed bodson huuhnuud baahan adilhan um umsuud yvdag.