Соёолонгийн уралдаан үзэнгээ СОЁЛЫН НААДАМ сонирхох боломжтой

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 08

Үндэсний их баяр наадмаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Соёлын наадам" арга хэмжээний талаар Монголын урлагийн зөвлөл, "Рио тинто" ХХК, Соёл урлагийн их сургуулийн төлөөллүүд хэвлэлийн хурал хийлээ. 

2008 оноос зохион байгуулж, өдгөө 14 дэх жилдээ хийх гэж буй тус наадам нь нүүдэлчин соёлыг таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. 

Энэ жилийн наадам Хүй долоон худгийн "Монгол наадам" цогцолборт буюу хурдан морины барианаас 300 метрийн зайнд болох аж. 

ШУУД ҮЗЭХ
 


Энэ талаар МУЗ-ын гүйцэтгэх захирал О.Одгэрэл "Бид наадамчин олноо соёолон харангаа соёлоороо бахархах боломжийг олгох зорилгоор Хурдан морины барианаас 300 метрийн зайнд Соёлын наадмаа хийх гэж байна. 

Соёлын наадам тухайн жилийнхээ онцлогоос хамаарч жил бүр өөр өөрийн гэсэн онцлогтой болдог. "Рио тинто" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд биднийг дэмжиж ажиллаад дөрвөн жил болсон байна" гэлээ. 

Харин энэ жилийн наадмын онцлогийн талаар СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Д.Даваасүрэн "Энэ жилийн Соёлын наадам хоёр үндсэн агуулгатай болно.

Нэгдүгээрт, Юнескод бүртгэлтэй байгаа монголын соёлын биет болон биет бус өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Мөн манай СУИС 2013-2020 онд "Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс" гэх судалгааг үндэсний хэмжээнд явуулсан. Үүний үр дүнд есөн багц үнэт зүйлийг тунхагласан юм. Эдгээр юнескод бүртгэлтэй өв болон эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг шингээсэн байгаа. 

Наадам хоёр хэсэгтэй. Нээлтийн тоглолт хийнэ. Мөн өртөө гаргасан байгаа. Өртөөчлөн үзүүлбэр үзэх боломжтой" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.6) 2022 оны 07 сарын 08

танай суис-н бүдүүн тарган авгай чинь зайлаагүй юмуу??????????

0  |  0
Top