БНСУ-ын Сөүл хотноо Азийн манлайлагчид чуулна. Дэлхийн 50 орны 380 орчим манлайлагч оролцох энэхүү чуулганы “Засгийн газрын манлайлал” сэдвийн хэлэлцүүлэгт УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал уригджээ. Тэрбээр мөн “Зах зээлийн манлайлал” хэлэлцүүлгийн модератороор ажиллах юм байна.
Азийн хамгийн томд тооцогддог энэхүү чуулганд БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дук Со, Япон Улсын Парламентын гишүүн, Либерал намын дарга Таро Коно, АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Майк Пенс, АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишел Обама, Малайзын Ерөнхий сайд асан Махатир Мохамад нарын зочид уригджээ.
“Азийн манлайлагчдын чуулган 2022”-ын үеэр улс орнуудын төлөөлөгчид ковидын дараах хямралыг хэрхэн даван туулах тухай туршлага, мэдээллийг солилцож, хамтын хүчээр даван туулах гарцыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган энэ сарын 12-14-ний өдрүүдэд болох юм байна.
Сэтгэгдэл ( 0 )