Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн алба хаагчид эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Иргэдийн амралт зугаалгын улирал эхэлж, Горхи-Тэрэлжийн бүс нутагт иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Шөнийн эргүүлийн хэлтсээс Тэрэлжийн голын эрэг, ай сав, амралт зугаалгын бүс нутагт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах зорилгоор 2 байршилд хяналт, шалгалтын цэг, мото, ATV-тэй эргүүл, Шугуйд 4 морьт эргүүл, тус хэлтсээс "Мэлхий хад" орчимд 24 цагаар жижүүрийн бүрэлдэхүүнийг ажиллуулж, дуудлага, мэдээллийг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.
Мөн өдөр бүр 16.00-22.00 цагийн хооронд 8 чиглэлд 16 алба хаагч, иргэдийн нийтийн эргүүл буюу дүүргийн төрийн байгууллагуудын ажилтнуудын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )