Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-ны өдрийн 09:10 цагт “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зургаадугаар багт барилгын хашаанд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэгийг явуулахад, 19 настай, эрэгтэй “Н” гэгч нь амь насаа алдсан нь тогтоогджээ.
Хохирогч “Н” нь тус аймагт байрлах Зэвсэгт хүчний ... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан бөгөөд тухайн үед цэргийн ангиас гадуур ажиллаж байсан аж. Мөн тэрээр баригдаж байгаа барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Энэ хэрэгт Зэвсэгт хүчний ... дугаар ангийн албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл ( 10 )
Said ni ogtsrox xeregtei angiin zaxiragchid ni eruu uusgex xeregtei
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БХЯ-ны сайд нь дэслэгч генерал болсон байсан, хэний ч хүсэж зүтгээд хүрдэггүй хошууч генерал гэдэг том цолыг алгасаад шүү
Бараг л 7 хоног болоод цэргийн хүүхдүүд амь насаа алддаг боллоо. Сүр болсон дарга нар сүржин 2 мэдээлэл хийгээд ТВ ээр гарна, тэгсхийгээд мартана.Ямар ч арга хэмжээ авдаг юм бүү мэд. Цэргийн хүүхдүүд зүгээр байж байгаад ходоод нь цоорчихно, өндрөөс үсэрчихнэ, өөрийгөө боосон байж болзошгүй гээд л болоо. дарга дорго, мөнгөтэй, танил тал ихтэй тал засаж сурсан хүмүүсийн хүүхдүүд цэргийн албанд явахгүй, явсан ч нэгнээ дээрэлхэж, дарамталж, дэглэж байгаад л алба хаасан гэж пээдэлзэнэ.
Батлан Хамгаалахын сайд гэж цэргүүдийн амь насаар тоглосон нэг новш байх юмаа. Зүйрлэвэл Гитлер, Сталин 2 шиг хөгийн баримал.
Ардын хүүхдүүд албанд яваад амь насаа алдсан үй олон тохиолдол гараад байхад энэ БХЯ, ЗХЖШ-ын дарга нар дүлий дүмбэ надад падгүй гээд л сууж байдаг. Цэрэг эр ажлын үнэгүй боол биш, цэргийн дотоод дүрэм журам гэж байна уу? Ингэж новшрохгүй шүү.
Эзэнгүй төр засагтай улсад ард иргэд л хохироод
Хүн амь бүрэлгэх хэрэг хийсэн хийсэн бол хуулийн дагуу зохих ял шийтгэлийг нь ноогдуул...
ёстой үнэн үг хэлжээ.нэг хэрэг гарахаар нэг их сүржин мэдэгдэл хийгээд л өнгрөхөөр нь мартдаг.одоо бх-н сайд нь огцрох ёстой.
Цэрэг амь насаа алдаж байгаа нь БХЯ-ны удирдлага дорвитой арга хэмжээ аваагүйгээс болж байна. Иймд БХЯ-ны сайд холбогдох нөхдүүд огцрох ёстой.