Монголын залуу жүжигчид ОХУ-д зохион байгуулагдсан Олон улсын театрын зуны сургалтыг амжилттай дүүргэжээ.
Улаанбаатар дахь Русский Дом, түүний дэргэд хоёр жилийн өмнө байгуулагдсан “Probe” драмын дугуйланг үүсгэн байгуулагч, ОХУ-д театрын их сургууль дүүргэсэн мэргэжлийн жүжигчид болох Мөнхбаярын Төгөлдөр, Балжиннямын Ариунхишиг нар театрын сургуулийн эрчимжүүлсэн сургалтын дамжааг амжилттай суралцаж төгсжээ.
Зуны театрын сургуулийн эрчимжүүлсэн сургалтын дамжааг ОХУ-ын театрын зүтгэлтнүүдийн холбооны дарга, Оросын Ардын жүжигчин Александр Калягин удирддаг аж.
Суралцах хугацаанд дамжааны оюутнууд тайзны яриа, хөдөлгөөн, ритмика, орчин үеийн бүжиг, шпаг зэрэг жүжигчдийн үндсэн хичээлээр боловсролоо дээшлүүлдэг юм.
Сэтгэгдэл ( 0 )