Анхан шатны шүүгчийн сургалтад урьж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 07 сарын 22

МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн зүгээс шүүгчийн анхан шатны эрэгтэйчүүдэд зориулсан удаах сургалтаа хийхэд бэлэн болоод байна.

Энэ удаагийн сургалтын онцлог нь ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ явагдахаар болсон байгаа.

Танд өөрийн хайртай спорттойгоо илүү ойр байж, түүнийхээ нэг хэсэг нь болж шинэ талбарт өөрийгөө нээн харуулах, шинэ баг хамт олонтой болох мөн мэдээж хэрэг нэмэлт орлоготой болох алдаж боломгүй боломжийг бид олгож байна.

Та бие бялдрын зөв хөгжилтэй байхад л хангалттай бөгөөд хүйс харгалзахгүйгээр бүртгэж байгааг дуулгахад таатай байна.

Сургалт: 2022.08.11-14-нд өдрүүдэд танхимаар явагдах болно.

Бүртгэл: 2022.08-10-ны өдрийн 18:00 цагт дуусна.

Бүртгүүлэх линк: t.ly/v51A

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар лавлана уу.

89005674

89237548

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top