Мэргэжлийн сумогийн Нагоя башёд Ичиножёо А.Ичинноров анх удаа түрүүллээ.
Тэрээр долоодугаар сарын тэмцээн буюу Нагоя башёд маэгашира чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэн барилдсан юм. Өнгөрсөн нэгдүгээр сард комүсүби цолноосоо бууж байсан Ичиножёо ийн мэргэжлийн сүмо бөхөд хөл тавьснаасаа хойш найман жилийн дараа 29 насандаа макүүчид анхны түрүүгээ хүртлээ.
Ичиножёо сүүлийн өдрийн буюу 600 дахь барилдаандаа маэгаширагийн 3-аас барилдсан Үраг давснаар 12:3-аар Нагоя башёг тэргүүлж, эзэн хааны цомын эзэн болов.
Ийнхүү монголчуудын хувьд макүүчид найм дахь бөх маань түрүүлж, 95 дахь түрүүг монгол хүн хүртлээ. Мөн монгол бөхчүүдийн хувьд Нагоя башёд 18 дахиа түрүүлж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
bayr hurgei