Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос энэ сарын 25-29-нд Ази тивийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулж 2011 оны аваргуудыг тодруулна. Бялдаржуулах спортын Азийн аварга шалгаруулах 45 дахь удаагийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны нэгдүгээр дэд ерөнхийлөгч, Араб, Африкийн бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөч, доктор Адел Фахим, Азийн БФХ-ны дэд ерөнхийлөгч Хон Ен Рун нарын төлөөлөгчдийг төрийн ордонд хүлээн авч уулзаж тус тэмцээнийг эх орондоо зохион явуулахаар болсон юм.
Засгын газрын лхагва гарагт болсон хуралдаанаар дээрх тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нөөц сангаас тодорхой хэмжээний хөрөнгө гаргахаар болжээ.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )