ПРОКУРОР: Шүүхийн хууль зөрчсөн 415 шийдвэрт эсэргүүцэл бичжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 26

Прокурорын байгууллага энэ оны эхний хагас жилд Эрүүгийн хэргийн анхан шатны 7675, давж заалдах шатны 1192, хяналтын шатны 100 шүүх хуралдаанд тус тус улсын яллагчаар оролцож, дүгнэлт гаргажээ.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангуулах зорилгоор хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр 415 шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичиж, давж заалдах болон хяналтын журмаар шүүхээр хэлэлцүүлснээс 296 буюу 71,3 хувь нь биелсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top