Засгийн газрын өнөөдрийн /2022.07.27/ хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Олон улсын уралдаанд онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох” тогтоолын төслийг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар батлууллаа.
Ингэснээр, 2022 оны тавдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Чех Улсад зохион байгуулагдсан Косианы нэрэмжит залуу хийлчдийн олон улсын 64 дэх уралдаанд оролцож:
Энэ удаагийн 64 дэх уралдаанд Монгол Улсаас 5 хүүхэд оролцсоноос 3 хүүхэд байр эзэлж, 2 хүүхэд шагналт буюу 4 дүгээр байранд орсон юм. Мөн энэ жил анх удаагаа хийлийн төрөлд Монгол Улсаас оролцсон сурагч тэргүүн байр эзэлсэн.
Ярослав Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаан нь 1958 оноос хойш зохион байгуулагдаж байна. Я.Косиан нь Чехийн алдарт хийлч, хөгжмийн зохиолч, багш бөгөөд түүнийг нас барсны дараагаас төрөлх Усти хот нь түүний нэрэмжит тэмцээн зохион байгуулж эхэлсэн нь 64 дэх жилдээ тасралтгүй зохион байгуулагдсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Да здравтвует Чехия и Словакия.