“БҮРДЭЛ МАЙНИНГ” ХХК-ийн ус ашиглах зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавин ажиллалаа. Туул голын сав газрын захиргааны даргын 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн А/48 дугаар тушаалаар ус ашиглах эрхийг цуцалсан.
“Бүрдэл майнинг” ХХК үйл ажиллагаанд 2022 оны долдугаар сарын 26-ны өдөр хяналт тавин ажиллахад зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг үргэлжүүлэн явуулж байсан тул Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт зөрчлийн материалыг шилжүүлэхээр шийдвэрлээ.
Түүнчлэн “Бүрдэл майнинг” ХХК нь хаягдал хогийн цэгийг тусгаарлаагүй буюу хуучин ашиглаж байсан гэх жорлонгийн нүхэнд ил задгай хаясан, ус ашиглалтын тайланг гаргаагүй, хаягдал ус зайлуулах дүгнэлт, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, ус бохирдуулсны төлбөр төлөөгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрч байх тул илэрсэн зөрчилд болон төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй зэрэг үйлдлүүдэд хариуцлага тооцуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад хандан байнгын хяналт тавьж ажиллах болно.
Сэтгэгдэл ( 1 )
Хууль тойрч газар ухдаг алтайн хүдэр\nХурмаст хариугаа авна