Ирэх есдүгээр сард Монгол улсад зохион байгуулагдах Ази тивийн 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын 20 хүртэлх насны шигшээ багийн бэлтгэл эхэллээ.
Энэ удаагийн 20 хүртэлх насны шигшээ багийн сонгон шалгаруултад МХБХ-ны Элит академи болон Монголын Үндэсний дээд лиг, нэгдүгээр лигийн багуудын тоглогчид хамрагдснаас гадна хөдөө орон нутгаас тамирчид хүрэлцэн ирсэн юм.
Ингээд эхний сонгон шалгаруултаас тэнцсэн 30 гаруй тоглогчид яг одоо Төв аймагт байрлах МХБХ-ны Бэлтгэлийн төвд цугларалтад гарч, бэлтгэл сургуулилтаа базааж байна. Монголын 20 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар И.Отгонбаяр, туслах дасгалжуулагчаар З.Баттулга, хаалгачийн дасгалжуулагчаар Э.Мөнх-Эрдэнэ нар томилогдон ажиллаж байгаа билээ.
“AFC U-20 Asian Cup” тэмцээний урьдчилсан шатны Е хэсгийн тоглолтууд ирэх есдүгээр сарын 14-18-ны хооронд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд манай залуучуудын шигшээ баг БНСУ, Малайз болон Шри Ланк улсын шигшээ багуудтай хүч үзэх юм.
Сэтгэгдэл ( 0 )