Байгаль нуурын эрэгт зохион байгуулагддаг “Тэнгэрлэг авьяас-2022” хоёр дахь мастер классыг өргөжүүлэн бүжиг+ драм хосолсон сургалтаар явуулахаар болсон.
Энэхүү баяжуулсан сургалтад нийслэлийн “49-р гудамж” хүүхдийн театрын уран бүтээлчид хамрагдахаар ОХУ-ын Буриад улсын зүг хүлгийн жолоо залжээ.
Мастер классыг Буриадын театрын урлагийн нэрт мастерууд болон Буриад улсын Бүжгийн коллежийн төгсөгч, Санкт-Петербургийн нэрт зүтгэлтэн орох юм.
“Тэнгэрлэг авьяас-2022” олон улсын сургалтыг төгсөгчдөд ОХУ-ын нэмэлт боловсролын стандарт бүхий гэрчилгээ, сургагч багш нарт нь тухайн мэргэжлээрээ “Мэргэжил дээшлүүлсэн тухай” үнэмлэх олгодог аж.
“Тэнгэрлэг авьяас-2022” олон улсын сургалт нь Монголын талаас Монгол-Орос найрамдлын нийгэмлэг, Оросын талаас Бүгд Найрамдах Буриад улсын Соёлын Яамны ивээл дор зохион байгуулагдах юм.
Сэтгэгдэл ( 0 )