Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia нь Монголын Урчуудын Эвлэл, Union of Mongolian Artists “Монгол зураг нийгэмлэг”-тэй хамтран Монгол зургийн сор бүтээлийн нэгдсэн үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа.
Монголын Дүрслэх урлагийн арвин сангаас Монгол зургийн бүтээлийг сорчлон цуглуулж нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулсан нь Монголын дүрслэх урлагт цохон тэмдэглэгдэх үйл явдал юм.
Үзэсгэлэнгийн туршид олон улсын болон Монгол Улсын өнцөг булан бүрээс жуулчид зорин ирж Монгол зургийн гайхамшигийг үзэж сонирхож байна. Үзэсгэлэнгийн хугацааг 2022 оны наймдугаар сарын 04-ний өдрийг хүртэл сунгажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Харин тийм зурганд хүрээд байхын
yagaad zurgand hureed bnaa buduuleg hog chin