Усан парктай холбоотой газрын асуудлыг АТГ шалгаж эхэлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 08 сарын 01

Энхтайваны гүүрний зүүн талд усан парк, спорт цогцолбор, соёл амралтын хүрээлэн барихаар анх танилцуулагдаж байсан ч зориулалтыг нь өөрчлөн, орон сууцны хороолол барьж байна гэх шүүмж олон нийтийн зүгээс гарсаар байгаа билээ. 

Тэгвэл эл асуудлаар Туул голын Сав газрын захиргаанаас өнгөрсөн сард Авлигатай тэмцэх газарт хандаж, шалгаж өгөхийг хүсжээ. 

Улмаар АТГ тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг нээсэн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Туул голын Сав газрын захиргаанд "Усан парк газар дээр илт хууль зөрчсөн буруутай этгээдүүд шалгагдаж эхлэх нь. АТГ гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг нээж шийдвэрлэсэн байна. Авлигатай тэмцэх газраас "Танай Туул голын сав газрын захиргаанаас 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийн 01/424 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээллийг 2022 оны долдугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр 2021 оны долдугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шийдвэрлэсэн болохыг мэдэгдье" хэмээн хариу илгээжээ. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.95.178) 2022 оны 08 сарын 01

АТГ шалгалаа л гэдэг. Гэвч эцсийн хариу байхгүй таг чиг, эсвэл прокурор, шүүх нь хэрэгсэхгүй болгодог нь бичигдээгүй ”хууль” шүү дээ.

0  |  0
зззз(66.181.187.75) 2022 оны 08 сарын 01

Өмнө нь чимээгүй байж байгаад сүүлд нь шалгана гэдэг ямарх учир байнаа

0  |  0
Top