МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулагдаж буй МХБХ-ны 21 аймгийн АШТ Увс аймгийн Улаангом хотноо зохион байгуулагдаад долоо дахь өдрөө явагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээний дээд шатанд 8 аймгийн шигшээ баг 2 хэсэг болон өрсөлдөж өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд хийлээ.
Тэгвэл шигшээ тоглолтын өмнөх хагас шигшээд "А" хэсгээс Дорнод болон Орхон аймгууд 7 оноотой шалгарч, "B" хэсгээс Дархан-Уул 9 оноотой, Увс аймаг 4 оноотойгоор тус тус шалгарлаа.
Хагас шигшээ тоглолт 08/02-ны орон нутгын цагаар 15:00 болон 17:30 цагуудаас Увс аймгийн Улаангом хотын цэнгэлдэхэд явагдана.
Дээд шатны аварга баг 08/06 өдөр буюу тэмцээний сүүлийн өдөр УБ хотын аварга Сонгинохайрхан дүүргийн шигшээ багтай "Үндэсний Цом"-ын төлөө цорын ганц тоглолтоор цомын эзэн тодрох юм.
Тус бүхэн тоглолтуудыг ELEVEN SPORTS онлайн суваг болон Увсчууд хуудсаас шууд хүлээн авч үзээрэй.
Сэтгэгдэл ( 1 )
Darhan uragshaa\n