Азийн бялдаржуулалтын аваргууд Монголд тодорно

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 08

Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос энэ сарын 25-29-нд Ази тивийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулж 2011 оны аваргуудыг тодруулна. Бялдаржуулах спортын Азийн аварга шалгаруулах 45 дахь удаагийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны нэгдүгээр дэд ерөнхийлөгч, Араб, Африкийн бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгч, доктор Адел Фахим, Азийн БФХ-ны дэд ерөнхийлөгч Хон Ен Рун нарын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзаж тус тэмцээнийг эх орондоо зохион явуулахаар болсон юм. Засгийн газрын лхагва гарагт болсон хуралдаанаар дээрх тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нөөц сангаас тодорхой хэмжээний хөрөнгө гаргахаар болжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top