Хөдөлмөрийн хуулиас: Цалин хөлс тогтоох ЗАРЧИМ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 03

2022 оны нэгдүгээр сарын 01-ээс мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтын талаар олон нийтэд цувралаар мэдээлэл хүргэж байна.

Энэ удаад Цалин хөлс, олговортой холбоотой зүйл заалтаас Цалин хөлс тогтоох зарчмын талаар онцлон хүргэж байна.

Хуулийн 102 дугаар зүйл дараах байдлаар тусгасан байна.

 

  • 102.1.Цалин хөлсний хэмжээг тогтооход дараах зарчим баримтална:

 

  • 102.1.1.ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх;

 

  • 102.1.2.хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, инфляцын түвшнийг харгалзах;

 

  • 102.1.3.ажилтны ур чадварын түвшин, гүйцэтгэл, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулсан байх;

 

  • 102.1.4.хүйсээр болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүй байх;

 

  • 102.1.5.цалин хөлсийг тооцох аргачлал ил тод, ойлгомжтой байх.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top