БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И байр сууриа илэрхийлэв

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 08 сарын 03

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И АНУ Хятадын бүрэн эрхэнд халдсан асуудлаар байр сууриа илэрхийлжээ. 

Түүний мэдэгдлийг хүргэж байна...

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын талын албан ёсны байр суурийг үл тоомсорлон Хятадын бүс нутаг Тайваньд эрээ цээргүй хөл тавилаа. Энэхүү үйлдэл нь нэг Хятад зарчмыг ноцтой зөрчиж, Хятад улсын бүрэн эрхэнд санаатайгаар халдаж, улс төрийн илт өдөөн хатгалга хийж, Хятадын ард түмний дургүйцлийг хүргэхийн зэрэгцээ олон улсын нийгэмлэгийн эсэргүүцэлтэй тулгарч байна. АНУ-ын зарим улс төрчид Хятад, АНУ-ын харилцааны “асуудал өдөөгч” болсон ба АНУ Тайванийн хоолойн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлын “хамгийн том сүйтгэгч” болсон гэдгийг энэ үйл явдал дахин нотоллоо.

АНУ Хятадын нэгдмэл байдалд саад учруулна гэж бодох хэрэггүй. Тайвань бол Хятадын нэг хэсэг. Улс орноо бүрэн нэгтгэх нь ерөнхий чиг хандлага бөгөөд түүхийн зайлшгүй хүчин зүйл юм.

Бид “Тайванийн тусгаар тогтнол” гэх салган бутаргах үйлдэл болон гадаадын хүчний хөндлөнгийн оролцоонд ямар ч зай хэрхэвч гаргахгүй. АНУ ямар ч аргаар “Тайванийн тусгаар тогтнол”-ыг дэмжин, өөгшүүлсэн бай хулсан сагсанд ус хийсэнтэй адил хоосон байх ба дэлхийн түүхэнд АНУ бусад улсын дотоод хэрэгт эрээ цээргүй хөндлөнгөөс оролцдог гэсэн муу түүх л бичигдэн үлдэх болно. Тайванийн асуудал нь тухайн үед улс орон сул дорой, эмх замбараагүй байснаас үүдэлтэй ч цаашид үндэстний сэргэн мандлын замаар замнаж төгсөх нь ойлгомжтой.

АНУ Хятадын хөгжлийг сүйтгэнэ гэж найдах хэрэггүй. Хятад улс өөрийн улс орны онцлогт тохирсон хөгжлийн замыг аль хэдийнэ олсон. ХКН-ын удирдлагаар 1.4 тэрбум Хятадын ард түмэн Хятадын онцлогтой орчин үе рүү алхаж байна. Бид улс орон болон үндэстний хөгжлөө гол хүчээ болгох бөгөөд мөн бусад улс оронтой энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтдаа хөгжилд хүрэхэд бэлэн байна. Гэвч ямар ч улс орон Хятадын тогтвортой байдал, хөгжлийг сүйтгэхийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Тайванийн асуудлаар өдөөн хатгалга явуулж, Хятадын хөгжлийг удаашруулж, Хятадын энх тайван байдлыг бусниулах оролдлого үр дүнд хүрэхгүй, ичгүүрт ялагдал хүлээх нь гарцаагүй.

АНУ гео улс төрийн тоглоомоор оролдох хоосон санаархлаа болих хэрэгтэй. Энх тайвныг хүсэмжилж, тогтвортой байдлыг бүрдүүлж, хөгжлийг ахиулж, хамтдаа ялах нь бүс нутгийн улс орнуудыг нийтлэг хүсэл юм. Америкийн тал Тайванийн асуудлыг бүс нутгийн стратегитай холбож, хурцадмал байдлыг дөвийлгөж, сөргөлдөөн өдөөж буй нь бүс нутгийн хөгжлийн хандлагатай харшилж, Ази, Номхон далайн орнуудын ард түмний хүсэлтэй сөргөлдсөн маш аюултай муйхарлал. Нэг Хятад зарчим хэдийнэ олон улсын харилцааны үндсэн зарчим болж, дэлхийн хоёрдугаар дайны дараах олон улсын дэг журмын нэг хэсэг болсон.  Америкийн талаас хийх ёстой зүйл бол НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг зөрчих, “Тайваниар шалтаглаж” Ази, Номхон далайд үймээн үүсгэхээ нэн даруй зогсоох явдал юм.  

АНУ зоргоороо үнэнийг гуйвуулах хоосон горьдохоо болих хэрэгтэй. Америкийн талаас хэлэхдээ, Хятадын тал нөхцөл байдлыг илүү ноцтой болгож байна гэж байна. Гэвч үнэн хэрэгтээ, үндсэн бодит байдал бол Америкийн талаас эхэлж Тайванийн асуудал дээр Хятадын талыг өдөөн хатгаж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд эрээ цээргүй халдсан.

Америкийн талаас хэлэхдээ, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд айлчлах асуудал өмнө нь гарч байсан гэлээ. Гэвч суурь ёс зүй бол өнгөрсөнд гарсан алдаа өнөөдөр дахин алдаа гаргах шалтгаан болох ёсгүй. Америкийн тал хэлэхдээ, эрх бүхий гурван байгууллага тусдаа байгууллага, танхимуудыг хязгаарлах боломжгүй гэлээ. Гэвч  олон улсын хууль, эрх зүйн суурь зарчмаар, АНУ олон улсад хүлээсэн үүргээ зайлшгүй гүйцэтгэх үүрэгтэй. Тэр дундаа,  улс төрийн чухал албан тушаалтан дураараа аашилж бүр ч үл болно.  Америкийн тал мөн хэлэхдээ, Хятад бүрэн нэгдэхийг эрэлхийлэх нь Тайваньд учруулж буй заналхийлэл гэж байна. Харин суурь зүй тогтол бол Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг, Тайванийн асуудал бол бүрэн Хятадын дотоод хэрэг. Хятадын тал нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж, салан тусгаарлалыг эсэргүүцэх нь хууль ёсонд нийцсэн зүйн хэрэг.  

Энд миний бие онцлохыг хүссэн зүйл бол Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг тогтоогч нь “Нэг Хятад” зарчим. Хятад, Америкийн энх тайван хамтран оршин тогтнолын жинхэнэ “хамгаалагч хэрэм” бол хамтарсан гурван мэдэгдэл. “Америкаар дамжуулж тусгаар тогтнуулах” нь явуургүй мухар зам. “Тайваниар дамжуулж Хятадыг хязгаарлах” нь гарцаагүй ялагдана. Үндэсний нэгдлийн төлөөх үндэсний их ёсны өмнө, Хятадын ард түмэн аливаа гажууд итгэхгүй, буг сүнснээс ч айхгүй  зан чанар, зүрхшээн унахааргүй зорилго, санаа бодол нэгдсэн олон түмний шийдэмгий зориг, үүнээс ч илүүтэйгээр улс орог, үндэсний нэр төрөө хамгаалах хатуу чанд байдал бий гэдгийг хэлмээр байна.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 08 сарын 04

Yag vnedee amerkiin tsevsegiin naimachin ter bumtanguud herees heterj bna.Hvvhed galaar toglood udajn ban daa.Hoid Solongos mash olon jil ad vzegdej bna.Odoo bvr Oros Hyatad 2 oor toglood ehelvee.Hyatad Hoid Solongos Oros 3 uls mash ih tsumiin tsevsegteidee.Tsunug uvgun Amerkaar toglovoo.Delhiid mash olon jil duraaraa durigllaa daa.Doloriin etsed.Svvkdee Altan zagasnii emged bolj dee.Yag manai turd udamshin olshorj baigaa tonuulj urvagch oppshorchid shig.Savnaasaa sagsan.Hurungu boplj dee.

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 08 сарын 04

za daa 2 tald dain garlaa bid yu ch medeegyi xumuus shig danshigdaad l naadam xuugeed l baij baixaas daa xoorxii

0  |  0
Zailaa(99.70.235.30) 2022 оны 08 сарын 03

Hutsaa zail tsaashaa l

0  |  0
zochin(64.119.19.7) 2022 оны 08 сарын 03

Ene zonog abgai mon ix tenegtej baina daa

0  |  0
Зочин(103.229.122.8) 2022 оны 08 сарын 03

Ганц онгоц устгаж чадахгүй юм бол юундаа.гоншигнож гогинодоо байна аа.Чацга царайлаг гэж үүнийг хэлдэг байхаа даа

0  |  0
зочин(202.9.46.35) 2022 оны 08 сарын 03

Савваагүй нохой саранд хуцаж байна даа

0  |  1
Top