Булганд “АЙРАГНЫ БАЯР”-аас чухал "ажил" үлдээгүй юу?

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 04

“Төсөв хэмнэнэ” гэдэг үг бүр утгаа алдаж, хүүхэд, нохой хуурна гэдэг шиг л юм болж байна. Эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, үнийн өсөлт, өвөлжилт, өдрөөс өдөрт туйлдаж иргэдийн амьдрал гээд үй олон ундарсан асуудал байхад монголчуудын найр наадам дуусдаггүй ээ. Ная, ерэн жилийн ой нь одоо яахав гэхэд “Айрагны баяр”, "Ганц бие залуусын танилцах үдэшлэг" гээд аймгийн Засаг дарга нь мөнгө хэмнэх биш үрэх аргаа олж ядах мэт.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 300 гаруй ганц бие залуусыг цуглуулж, чуулга уулзалт зохион байгуулах гээд завгүй яваа бол Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ наймдугаар сарын 13, 14-нд “Айрагны баяр” товлон, морь уралдуулж, бөх барилдуулах хоёрын хоёр өдрийн бас нэгэн наадамд бэлдэж сууна.   

Булган аймгийн Аялал жуулчлалын брэнд арга хэмжээ гэх тодотголтой “Айрагны баяр”-ын Ерөнхий зохион байгуулагч нь Булган аймгийн Засаг даргын Тамгын газар ажээ.

Адуун соёл, айрагны баяр, аялал жуулчлалын ач холбогдолтой арга хэмжээ байж болох ч улс, аймаг, сумгүй хэмнэлтийн горимд шилжсэн ийм цаг үед заавал тусад нь төсөв гаргалгүй өнжиж, Улсын наадмынхаа нэг хэсэг болгоод хийхэд болохгүй зүйлгүй. Булган аймаг энэ жилийн баяр наадамдаа 90 сая төгрөг төсөвлөсөн байсан.

Айрганд зориулсан баярын хөтөлбөрөөс нь харахад “Сайхан айраг” шалгаруулж, “Хэн их айраг уух вэ” гэхчлэн уралдаж суухаар наадмын дараагаас эхэлдэг намартаа бэлдвэл дээргүй юу л гэж бодогдмоор.

Булганыхан одоо юм л бол айрагны нэр барьж, наадаж, цэнгэж, төсөв мөнгө рүү ордгоо болих хэрэгтэй. Өнгөрсөн онд Булган аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Анандбазар нарын гишүүд 3,8 тэрбум төгрөгийн төсөвтэй “Айрагны өргөө” барих төсөл оруулж ирээд олон нийтийн эсэргүүцлийн дүнд ашгүй нэг юм царцаасан. Гэтэл дараахан нь дахиад л Сайхан суманд “Хөхүүрийн айрагны соёлын өргөө” барих тухай яригдаж, өнгөрсөн жил буюу 2021 оны арванхоёрдугаар сард Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас урьдчилгаа 153 сая төгрөг шилжүүлсэн асуудал сөхөгдөж л байлаа.

Булган аймгийн өрхийн эмнэлгүүд түргэний тэрэггүй,  тулгамдсан асуудал дэд бүтэц гэх мөртөө айраг үйлдвэрлэх заншлыг сурталчилна гэж наадам, цэнгэл хөөх нь танай нутагт тийм чухал гэж үү, Булганы дарга нар аа...
 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.9.90.100) 2022 оны 08 сарын 15

Малчин түмэнээ баярлуулсан, соёлын өвөө дэлгэрүүлсэн үнэхээр сайхан арга хэмжээ байлаа. Мөн иргэд нь хуушуураа хийж, малчид нь айраг цагаан идээгээ борлуулж, хүүхдийн сургалтын төлбөрөө олох, өвлийн бэлтгэлийн хангалтаа хийх зэргээр өрхийн орлогоо нэмэгдүүлж мөн хөөр болсон буянтай сайхан үйлс боллоо доо. Аливааг холоос байнга харалгүй ойроос ч болсон харахад өрхөд чиглэсэн мундаг байна шүү.Жил бүр уламжлал болгож, зохион байгуулаарай. Олны сайхан энерги та бүхэнд шингээнээ.Хөгжлийнхөө төлөө ард иргэд бид санаачлагатай байя.Ам ихэдэж, үйлдэл харагдахгүй байна шүү.\n

0  |  0
Зочин(220.245.159.115) 2022 оны 08 сарын 05

Мэргэжил боловсолгүй эргүү бөхийг яаж ч шахаад сэтгэж чадахгүй, ганц чадах зүйл луйвар чавчаа, хор найруулах, архидах, үнэгүй юм хаанааас, хэнээс салгах , нутгийн ардийг яаж хошигруулж ахин суудалын гол болж аймагынхаа хөгжилөөс татаж хорлох уу. Булганчууд архины мөнгөөр ОРК-ыг сонгосныхоо төлөөсөнд хөгжил, бүтээн байгуулалтаараа адаг боллоо. Байгалийн үзэсгэлэнт сайхан Булган хангай нутаг гэтэл Сүхбаатараас долоон дор хөгжилтэй дэндүү эмэгнэлтэй.

1  |  0
будаа(192.82.87.64) 2022 оны 08 сарын 04

булган будилаантай будаан дээрээ алаантай!!!!!!!!!

0  |  0
Иргэн(139.5.219.120) 2022 оны 08 сарын 04

Төр засаг нь эзэнгүй болохоор шат шатандаа даам гарсан улсууд

0  |  0
(192.82.71.224) 2022 оны 08 сарын 05

Засаг дарга нь БӨХ шүү дээ. Гайхаад байх юм байхгүй.

2  |  0
йм(192.82.80.14) 2022 оны 08 сарын 04

чацга алдах, сарих, гулгиулахад хэрэгтэй боловсон 00 зэргийг бариач

0  |  0
tourist(150.129.140.172) 2022 оны 08 сарын 04

hamgiin muu hogjiltei mia aimag t1 darga nar n t1 tej airag gej bhaar sum sumandaa yadaj honog tooruuleh motel bariachee 21 zuun gehed hoshnogo ulaimaar aimag bna lee fc

0  |  0
зочин (202.131.243.186) 2022 оны 08 сарын 04

удирдах албан тушаалд өндөр мэдлэг боловсролтой хулгайч луйварчин биш хүмүүс тавиачээ улс орны хөгжилд энэ мэт мэдлэг муутай нөхдүүд саад болж бн

1  |  0
Женко(176.166.205.186) 2022 оны 08 сарын 04

Бөхчүүдээс аймгийн дарга хийлгэхээр найр наадмаас өөр зүйл хийж чадахгүй ш тээ.

1  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 08 сарын 04

Булган мянга айраг айраг гээд хөгжихгүй ээ, ямар хөгжлийн ирээдүйгүй ийм аймаг ямар хэрэгтэй байх вэ дээ, Эрдэнэтээс 60-аадхан км зайтай Булганы төв том хотын сүүдэрт дарагдаад дуусах янзандаа орчихсон, одоо Булганыг аврах ганц зам байгаа нь Орхонтой хийлүүлэх, үгүй бол энэ аймаг төвөөсөө эхлээд сүйрээд дуусна

0  |  0
зочин (202.9.46.39) 2022 оны 08 сарын 04

эцэс төгсгөлгүй энэ найр наадамаа зогсоогооч ээ....татварын мөнгө хайран бна шүү...........эсвэл бид татвар төлөхөө зогсооё.

0  |  0
zochin(49.98.117.38) 2022 оны 08 сарын 04

iim hooson tolgoitoi burhan ihedsen ayul aa uer usnii gamchigt yadarj yavaa ardtumen dee tuslah btal neeh bayr naadam zugaa huuthulduh thag mun uu *** banhar yum chi

0  |  0
нарангэрэл(66.181.160.105) 2022 оны 08 сарын 04

энэ тэнэгүүдийг зайлуулаач новш гэж үхсэний айрагны баяр ганц эрчүүд үдэшлэг эргүү малнууд зүгээр ажлаа хий өвлийн бэлтгэлээ хий новшнууд чинь\n

0  |  0
Зочин(203.91.115.246) 2022 оны 08 сарын 05

АНаас засаг дарга болсон бөхчүүд бүтэхгүй ээ хөлдүү тэнэг гарууд хүүхдийн сэтгэхүйгээсээ салаагүй

1  |  0
Top