Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээр, Онцгой комисс тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өчигдрөөс /2022.08.03/ эхлэн 45 хонгийн аян өрнүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжийг гаргаж, тус захирамжийн хүрээнд Өлгий сумын авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд болон тахлын байгалийн голомтод бүсүүдэд хөдөлгөөнт эргүүл гаргаж, хяналт шалгалт хийхээр болов.
Хяналт шалгалтын явцад тарвага агнах зорилгоор буу авч явсан, тарвага агнахыг завдсан зөрчлүүдийг илрүүлэн таслан зогсоох, зөрчил гаргасан иргэдэд тарвага агнахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллахаар боллоо. Иргэдэд анхааруулан мэдээлэхэд хууль бус ан агнуурын асуудал маш их байгаатай холбогдуулан ялангуяа тарваган тахлын голомтод эрсдэлтэй бүс нутгуудад хяналт шалгалтын үйл ажиллагааг энэ долоо хоногоос эхлэн эрчимтэй зохион байгуулахаар болов.
Манай аймагт тарваган тахлын идэвхжил маш өндөр байгаа бөгөөд тарваган тахал өвчний улиралчлалтай холбоотойгоор иргэд голомтот бүс нутагт амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авахаас заавал татгалзаарай хэмээн аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )