ЖҮДО: Ё.Басхүү Азийн аварга боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 08 сарын 05

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Нур-Султан хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байна.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой нарын 17 бөх багтан, Азийн аваргын төлөө өрсөлдөж байгаа билээ.

Эрэгтэйчүүдийн -66 кг-д өрсөлдсөн ОУХМ Ё.Басхүү өчигдөр (2022.08.04) алтан медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж, Азийн аварга болсон. Мөн одоогоор эмэгтэйчүүдийн -52 кг, -48 кг-д өрсөлдсөн Г.Наранцэцэг, Б.Хорлоодой нар хүрэл хүртээд байна. 

Өнөөдөр Ц.Цогтбаатар, Б.Ганхайч, Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нарын бөхчүүд Азийн аваргын төлөө өрсөлдөнө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголмууд(202.55.191.194) 2022 оны 08 сарын 05

Баяр хүргэе, иргэн бүр үүргээ ингэж нэр төртэй биелүүлдэг бол Монгол маань хурдан хөгжинө дөө

0  |  0
Top