Дархан-Уул аймаг 21 аймгийн аварга боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 08 сарын 05

МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй МХБХ-ны 21 аймгийн АШТ-ий аваргын төлөө Увс аймаг болон Дархан-Уул аймгуудын хооронд тун ширүүн өрсөлдөөнтэй тоглолт явагдлаа.

Тоглолтын эхний үед Увс аймгийн ахлагч О.Ганцоож торгуулийн цохилтлл алдаж, дахин багтаа Н.Сайнбуян торгуулийн цохилтоос гоол оруулж 1-0 болгосноор тэргүүллийг гарт авсан ч Дархан-Уул аймгаас 80’ Н.Ганболд, 90+3’ О.Мөнхсайхан хожлын гоолыг оруулснаар 2-1 харьцаатай ялалт байгуулснаар 21 аймгийн АШТ-ий аваргаар тодорч “Үндэсний Цом”-ын төлөө Улаанбаатар хотын аварга Сонгинохайрхан дүүргийн багтай 08-р сарын 06-нд тоглох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top