Дасгалжуулагч М.Сэргэлэнд АЛТАН ГАДАС одон хүртээжээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 08 сарын 05

Орхон аймгийн шигшээ баг, "Хангарьд" клубийн дасгалжуулагч М.Сэргэлэн төрийн дээд Алтангадас одон хүртэж, мөн Дорнод аймгийн шигшээ багийн дасгалжуулагч Л.Наранбаатар МХБХ-ны Гавьяаны одонгоор шагнагдан, Монголын хөлбөмбөгийн төлөө хүчин зүтгэсэн он жилүүдээ өндрөөр үнэлүүллээ.

М.Сэргэлэн болон Л.Наранбаатар нар нь Монголын хөлбөмбөгийн төлөө хүчин зүтгэж түүний шавь нар Үндэсний шигшээ багийн төлөө тоглож амжилтуудын гаргахын зэрэгцээ шигшээ багийн 100 дахь гоолыг оруулж мөн МХБХ-нд ажиллаж хөлбөмбөгийн хөгжлийн төлөө ихийг хийж бүтээсэн хөлбөмбөгийн зүтгэлтнүүд юм.

Түүнд шагналыг АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБДарга Д.Тэрбаатар болон Зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан нар МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор Увс аймгийн Улаангом хотноо явагдаж буй МХБХ-ны 21 аймгийн АШТ-ий шигшээ тоглолтын дараагаар гардуулан өглөө.

Монголын хөлбөмбөгийн төлөө ихийг хийж бүтээсэн, бүтээж яваа та бүхэнд баяр хүргэж эрүүл энх сайн сайхныг хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top