Нөхөртэйгөө муудалцсаны улмаас "ХҮҮХДЭЭ ӨРГҮҮЛЭХ" зар тавьжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 05

Цахим орчинд өчигдөр буюу 2022 оны наймдугаар сарын 04-ний өдөр Suwderdene гэх фэйсбүүк хаягнаас нярай хүүхдийн зураг байршуулан, “Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ, авах хүн байвал аваарай, тэжээж өсгөхөд бэрх байна” гэсэн мэдээлэл байршуулсан асуудалд Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.

Шалгалтын явцад Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, 22 настай, эмэгтэй С нь өөрийн нөхөр, 26 настай Б-тэй таарамжгүй харьцаатай байсан тул сэтгэл санаа хямарсан үедээ тухай постыг нийтэлсэн нь тогтоогджээ. 

Хүүхэд 28 хоногтой, эрэгтэй хүүхэд аж. 

Цагдаагийн байгууллагаас аюулын зэргийн үнэлгээг хийснээр эх, хүүхдийг хамтад нь цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авч, аюулгүй байдлыг нь ханган, хорооны хамтарсан баг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа талаар мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.187.62) 2022 оны 08 сарын 06

arilsan dotortoi etseg eh. iim yumnuudad yagaad ur zayadag bnaa

0  |  1
1212(202.131.243.186) 2022 оны 08 сарын 05

Тэр хүүхдээ надад өгчихөө.

0  |  0
Top