Б.Орхонбаяр арсланд автомашин, суурь хонь, 3-4 өрөө хоёр байр бэлэглэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 08 сарын 05

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Монгол Улсын арслан “Алдар” спорт хороо, "Таван хан" дэвжээний бөх Баярсайханы Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх наадмыг өнөөдөр (2022.08.05) Сэлэнгэ нутгийнхан аймгийн төвдөө ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Сэлэнгэ аймгийн 17 сумынхан бүгд нэгдэж, шинэ залуу арслангийнхаа цолыг Toyota Land Cruiser 300 маркийн автомашин, сум бүрээс цуглуулсан нэг суурь буюу 500 толгой хониор мялаалаа.

Түүнчлэн Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат  “Өсөх зоос” компаниасаа “Саруул шилтгээн” хотхонд 3 өрөө байр бэлэглэсэн бол мөн Сэлэнгэ нутгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Өнөрболор арслан Б.Орхонбаярын амжилтыг 4 өрөө байраар мялаалаа.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(103.242.47.14) 2022 оны 08 сарын 29

Энэ авдаг бай шагналаа авчихсан байхад илүү вм бшүү АЙМГААСААС ЦОЛТОН төрснийг тохиолдууладд ядрсан олн хүнийг малжуулах гэр оронтой болговол энэ хүгний гавьйа болмоор вм ямар дэлхийн тэмцээнд төрүүлсэнбиш Монголын наадамд барилдлаа биз

0  |  0
зочин(202.126.88.163) 2022 оны 08 сарын 06

Орхонбаярт удахгүй аварга болж хүч чадал, уран мэхээрээ ард олноо баясгаж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

0  |  0
З(66.181.188.170) 2022 оны 08 сарын 06

УХААН БИШ БУЛЧИН ШҮТДЭГ БОЛЖ ДЭЭ ЯАНА ДАА ХЭДҮҮЛЭЭ

0  |  1
Зочин(103.229.120.143) 2022 оны 08 сарын 06

Энэ тэнэгээс нь дохинг илэрч нэг балрах вий, ажил хөдөлмөр хийлгүй гэнэт их баяжих ч дээ мэдэхгүй, сайнгүй л байх даа

0  |  1
зочин (202.9.47.18) 2022 оны 08 сарын 07

модон жорлонгоо сольж чадахгшй байж юун баярхуу юм бэ? 1 муу арслан төрөө л биз? тэр мөнгөөрөө цэцэрлэгт хүүхдийн тоглоом авч өгсөн бол буян болох байлаа. энэ мөнгө төсвөөс гарсан бол буцааж төлүүл.

1  |  2
MGL(202.126.90.17) 2022 оны 08 сарын 05

Түвшинбаярыг санаж яв мөрөөрөө л яв

0  |  0
Зочин(66.181.183.123) 2022 оны 08 сарын 07

за одоо нэг хүнд болно шдэ, сургууль цэцэрлэггүй өчнөөн хүүхэд байхад, энэ нэг шалдан юм юу вэ ямар тив дэлхийгээс медаль авцан ч биш, нэг муу найрааны наадамд үзүүрлэсэн төдий\n

1  |  2
Иргэн(61.41.122.222) 2022 оны 08 сарын 07

Энэ хөдөөнийхөн гэж сонин хүмүүс дээ.Нутагт нь нэг цэцэрлэг бариад байгуулаад өгсөн байвал лав л энэ бөх шиг магтаж сайшааж дэмжихгүй дээ.Аягүй бол элдвээр хэлнэ ямар санаатай ийм ажил хийж байгаа юм бэ гэж сэрдэнэ, энэ мөнгөтөй гар байна гэж хэдэн бор юм салгах гэж дарамтлана, өгөхгүй гэвэл ийш тийш нь худлаа матаж шалгуулна гэнэ, улс төржүүлнэ энэ аль намд хамаардаг гар вэ гэж сураглана.... г.м зүйл сэднэ дээ.Ганц нэгхэн хүн л нутагт минь хүүхдүүдэд хэрэгтэй юм хийлээ гэнэ тийм хүн нь даанч цөөхөн

1  |  2
zochin(73.111.180.213) 2022 оны 08 сарын 05

uxaantai bau daruu bau arxinaas xol bau surgamj bii shuu

1  |  0
Top