Гэрлэгчийн дундаа өмчлөх хөрөнгийг “БЭЛЭГЛЭСЭН” гэж үзэхгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

Иргэн Д.Э нь иргэн Г.Б-т холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, автомашиныг өмчлөлдөө шилжүүлэхийг хүсчээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10-р сарын 16-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Д.Э, Г.Б нарын гэрлэлтийг цуцалж, гэрлэгчийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болох 0000 УБМ дугаартай Toyoto Prius маркийн машиныг Г.Б-т, 0000 УБН дугаартай Nissan Terrano машиныг Д.Э нарт үлдээж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Д.Э нь “эхнэр Г.Б-д 2018 оны 11-р сарын 26-нд улс тунхагласны баяраар машиныг бэлэглэсэн, гэтэл Г.Б /эмчээр ажилладаг/ нь 2019 оны 10, 11-р сарын сахарын тариаг авч ноцтой гомдоосон, эрүүл мэндэд аюул учруулсан...” гэж маргаж машинаа гаргуулахыг хүссэн, иргэн Г.Б нь “...надад бэлэглэлийн гэрээгээр авч өгөөгүй, бид зээ хүү болон бага охиноо сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх амьдарлын шаардлагаар машин авсан...” гэж татгалзжээ.

Шүүх тэдний гэрлэлтийг цуцлахдаа дээрх машиныг гэр бүлийн хэрэгцээний зорилгоор бий болгосон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэж Г.Б-д ногдох хэсэгт үлдээж шийдвэрлэсэн байна.

Д.Э нь “ДБ ХХК-ний үйл ажиллагаа эрхэлдэг, олсон орлогоороо гэр бүлийн хэрэгцээнд зориулж Toyoto Prius машин худалдан авсан, харин Г.Б-д уг машиныг бэлэглэсэн,  бэлэг хүлээн авсан Г.Б нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон  үйл баримт тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.

Хураангүй бэлтгэсэн:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа

Шүүхийн шийдвэрийн цахим сан холбоос: https://shuukh.mn/single_case/93004?daterange=2020-02-20%20-%202020-03-31&id=1&court_cat=1&bb=1

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(202.55.188.125) 2022 оны 08 сарын 08

Хураангуй гэдэг нь хүн уншихад ойлгомжтой, товч тодорхой л баймаар юм. Гэтэл ямар ч ойлгох юм алга

0  |  0
Зочин(139.5.218.54) 2022 оны 08 сарын 08

Ганц ямбий приус үлдээчихэж чадахгүй нарийндаа хатсан баагийгаас эртхэн салж байхгүй үхсэн элийгээ хийж байсийн.

0  |  0
зочинзочин (64.119.23.200) 2022 оны 08 сарын 08

хамтын амьдралын явцад бий болсон хөрөнгө бүр дундын өмч гэж үзэх нь зөв дөө халбагаа сэрээтэйгээ хувааж авна даа хөө

0  |  0
Top