Андуурагдсан гүйлгээ завшвал ГЭМТ ХЭРЭГТ тооцогдоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

Иргэн Б нь таксигаар үйлчлүүлсний хөлсөнд жолооч Мөнхөөд 4,000 төгрөгийн төлбөрийг интернет банкаар төлөхдөө андуурч, юанийн данснаасаа 4000 юань шилжүүлжээ. Мөнхөө Б-г андуурч гүйлгээ хийснийг мэдсээр байж түүний мөнгийг буцааж өгөлгүй завшиж, өөрийнхөө өр зээлийг төлөхөд зарцуулжээ.

Шүүхээс уг 4000 юань буюу 1,478,000 төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйлдлийг “алдаатай гүйлгээ завших” гэмт хэрэгт тооцон Мөнхөд Б-ийн хохирлыг арилгаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноов.

Эрүүгийн хуульд “хүний гээгдэл эд хөрөнгө, алдуул мал, андуурагдсан илгээмж, төлбөр тооцооны алдаатай мөнгөн гүйлгээ зэргийг эзэмшигч, өмчлөгчид нь буцаан өгөлгүй, эзэмшигч, өмчлөгч нь тодорхойгүй бол цагдаагийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэж хүлээлгэн өгөөгүй өөртөө завшсан үйлдлийн хохирлын хэмжээ 300,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол гэмт хэрэгт тооцно.” хэмээн заасан байдаг.

Хянан найруулсан: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс

Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй. Зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. https://bkhs-criminalcourt.gov.mn/skh/i/2848

Боловсруулсан: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(192.82.65.64) 2022 оны 08 сарын 08

Teneg

0  |  0
Top