Он гарсаар манай улсад 121 мянган гадаад жуулчин иржээ 

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

2022 оны нэгдүгээр сарын нэгнээс долоодугаар сарын 30 хүртэлх хугацаанд нийт 121 мянга 741 гадаад жуулчин Монгол Улсад иржээ. Дурдвал,

 

  • Орос 56,714 жуулчин буюу 46.5%
  • Солонгос /өмнөд/ 21,913 жуулчин буюу 18%
  • Казакстан 12,038 
  • Америк 4,874 
  • Хятад 4,691 
  • Герман 2,332 
  • Беларус 2,328 
  • Япон 2,173 
  • Турк 1,982 
  • Франц 1,681

 

Энэ оны зургаадугаар сард БНСУ-аас найман мянга 841 жуулчин ирсэн бол долоодугаар сард 21 мянга 913 буюу 13 мянга 100 илүү жуулчин ирсэн байна.

2019 оны долоодугаар сар хүртэл Монгол Улсад 2018 онд 20 мянга 19, 2019 онд 23 мянга 585 жуулчид ирсэн бол 2022 оны долоодугаар сарын байдлаар 21 мянга 913 жуулчид ирээд байна. 

Цар тахлын нөлөөгөөр гадаад улс орнуудаас ирэх жуулчдын тоо бууралттай байгаа энэ үед БНСУ-аас Монгол Улсад аялах жуулчдын тоо цар тахлаас өмнөх үеэс буураагүй байгаа нь өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын 178 дугаар тогтоолоор “БНСУ-ын жуулчдыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 90 хоногийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөх” тухай шийдвэр эергээр нөлөөлж байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Юв(66.181.189.243) 2022 оны 08 сарын 08

400000 ч хүрэхгүй нь яаэна

0  |  0
.(66.181.190.69) 2022 оны 08 сарын 08

Эко, боловсон нойл, халуун усны газруудыг шийдэх хэрэгтэй дээ, хөдөө зам дагуу хог бохир их боллоо

1  |  0
Top