Хятадын Гадаад хэргийн сайд Ван И "Тайж ресорт"-д байрлажээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн манай улсад хийх хоёр хоногийн айлчлал өчигдөр / 2022.08.07 /албан ёсоор эхэллээ.

Тэрбээр Монгол дахь айлчлалынхаа үеэр "Тайж ресорт"-д байрлаж байгаа ба айлчлалынхаа дундуур Богд ууланд алхах төлөвлөгөө гаргажээ.  

Сануулахад, энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцсон юм. 

Энэ хүрээнд БНХАУ-д суралцаж байгаа монгол оюутнуудыг танхимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг сэргээхээр болсон.

Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцооны тоог нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлаар ярилцсан.

Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуун сухайт, Ганц мод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, Хятадын талд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцсон билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mmm(203.91.115.42) 2022 оны 08 сарын 09

udahgui halagdah gej ovgontei yugaa hiijj geree ene ter bguuldag bnaa

0  |  0
Top