Дэлхийн шатрын олимпиадын аравдугаар өргийн тоглолтууд өчигдөр (2022.08.08) Энэтхэгийн Ченнайд үргэлжлэн явагдлаа.
Өчигдөр WIM Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны болзол хангасан бол FA Б.Нямдаваа Олон улсын шүүгч цолтоны эгнээнд шилжсэн баярт үйл явдлууд тохиолдлоо.
ЭМЭГТЭЙ БАГ
Монголын шигшээ багийн охид Болгарын шигшээ багтай тулалдаж 2:2 харьцаагаар тэнцлээ. Өчигдрийн аравдугаар өргийг Олон улсын мастер Б.Баярмаа өнжсөн. Эмэгтэй шигшээ баг 10 өргийн дараа 6 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтой буюу 14 оноотой хүснэгтийн 12-р байрт бичигдэж байна.
ЭРЭГТЭЙ БАГ
Манай эрэгтэй баг Зимбабве улсын шигшээ багийг 3.5:0.5 харьцаагаар илүүрхэж 2 оноогоо төвөггүй авсан. Өчигдөр Их мастер Д.Батсүрэн өнжсөн. Эрэгтэй шигшээ баг 5 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой буюу 12 оноотой хүснэгтийн 45-р байрт бичигдэж байна.
ӨНӨӨДӨР БОЛОХ АРВАННЭГДҮГЭЭР ТОЙРОГ
Монголын эмэгтэй баг Их мастер М.Себагаар удирдуулсан чансааны 5-д эрэмбэлэгдсэн Францын шигшээ багтай нэгэн хариуцлагатай тулаан хийнэ.
Эрэгтэй баг чансааны 69-д бичигдсэн Киргизстаны шигшээ багтай олимпиадын сүүлийн тоглолтоо хийнэ.
Дэлхийн шатрын 44-р олимпиадын сүүлчийн буюу арваннэгдүгээр өргийн тоглолтууд өнөөдөр Монголын цагаар 12:30 минутаас эхэлнэ.
Сэтгэгдэл ( 0 )