"Лифтний" гэгдэх Б.Баасанцогтыг ХОРИХ ШИЙДВЭР гарчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 10

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий 3 шүүгдэгч, нэг хуулийн  этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон боловч шүүгдэгч Б.Мөнхбаяр Ковид-19 өвчний учир эмчлүүлж байгаа талаар,  түүний  өмгөөлөгч Ц.Баярмаа нэгдүгээр хавьтал болж, хяналтад байгаа зэрэг эмнэлгийн баримт ирүүлснийг шүүх хүлээн авч, мөн бусад өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт зэргийг харгалзан, шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулав.

Мөн шүүгдэгч Б.Баасанцогтод урьд авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорихоор болж, бусад шүүгдэгч нарын арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
 
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.51) 2022 оны 08 сарын 10

Лифтэнд оцгоногч буюу их Оцгоногч гэдэг овгийг хүүхдүүддээ аваарай.

0  |  0
Top