Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 10

Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Нямжаргалын Минжинсайханы ‘Амьдрал чамдаа’ шүлэг, дууны хос цомог хэвлэлтээс гарчээ. ‘Давхар цагаан шугам’ киноны дуу ‘Амьдрал чамдаа’ дуугаар нэрлэгдсэн уг цомог түүний дууны уран бүтээлийн хоёр дахь цомог бөгөөд шүлэг, дуу хосолсноороо онцлогтой. Цомогт  багтсан 24 шүлгийг Монголын шилдэг жүжигчид уншиж амилуулсан бол  13 дууг та бидний хайрлаж хүндэлж явдаг дуучид дуулжээ.

Яруу найрагч Н.Минжинсайхан өмнө нь 2008 онд “Он саргүй өдрүүд”, 2013 онд “Шувуудын ай”, “Навчис залбирахад”, 2017 онд “Усанд хөвсөн намар” зэрэг яруу найргийн номоо өлгийдөн авсан уран бүтээлч юм. 2020 “Сэтгэл чамайг таньсан ч билүү” хос цомгоо сонсогчдын гарт хүргэж байсан билээ. Мөн 2021 онд "Араг үүрсэн хавар" шүлгийн түүвэр гаргасан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top